Thor`s day

Lingors
5 min readDec 28, 2018

--

Маш олон төрлийн мэдээллүүдээр мэдлэгээ тэлэхийн сацуу англи хэлний түвшингээ ахиулах боломж бий. Өөрөөр хэлбэл өөрийгөө залхаалгүйгээр…..

Thursday буюу пүрэв гариг хэмээх үг нь Thor’s day хэмээх үгнээс гаралтай гэдгийг та мэдэх үү ? Америкийн иргэний дайн 1861 онд эхэлсэн гэдгийг та мэдэх үү ?

Дэлхийн түүх , орон орны соёл , дэлхийн сонгодог зохиол газарзүй , нийгэм , эдийн засаг , уран зохиол , national geography , гээд маш олон төрлийн мэдээллүүдээр мэдлэгээ тэлэхийн сацуу хэлний түвшингээ ахиулах боломж бий . Өөрөөр хэлбэл өөрийгөө залхаалгүйгээр…..

Гэхдээ яаж ?

Анх би юу хийдэг байсан бэ?

~ IELTS , TOEFL –н оноотой хүмүүсийн оноогоо авсан тухай хэрхэн бэлдсэн тухай постуудыг хараад ийм болтол ч өдий байна даа хэмээн өөрийгөө голно.

~ TOEFL 400-н үг , IELTS-н түгээмэл хэрэглэгддэг үгнүүд гээд маш олон төрлийн үгнүүд татаж авдаг ч нээж үздэггүй. Нээж үзээд цээжилсэн ч удалгүй мартчихдаг.

~TOEFL-н бэлтгэл ангид орох гээд л яараад л орсон. Гэвч эцэстээ “унтчихгүй л юмсан” хэмээн гарч ирдэг байлаа .

Асуудал юунд байв ?

1. Миний түвшин ахисан дунд эсвэл ахисан түвшинд хүрээгүй байхад нь яаравчлан TOEFL-н сургалтанд суусан маань буруу болсон.

2. Эсээ бичих чадварыг өөртөө суулгахын тулд ном унших хэрэгтэй гэдгийг огтоос ухаараагүй байсан. Тиймээс дүрмийн жижиг сажиг алдаа маш их гаргадаг байсан.

3. Өөрийгөө яллаж , залхааж сурдаг байсан.

Гэхдээ яасан гээч ?

TOEFL-н сургалтанд явж байх хугацаандаа толгойдоо суутал үглүүлсэн нэг үг бол ном унш. Хичээл тарах бүрт багш “ Read a book instead watching idiot box” гэж хэлдэг байсан нь чихэнд хоногшжээ . Анх энэ үгийг сонсоод л гэртээ очоод том том уран зохиолын номнууд сонгож аваад унших гэж мөн ч их оролдсон доо .

Харамсалтай нь, хамгийн ихдээ таван хуудас уншаад унтчихдаг байсан. Номныхоо ихэнх хэсгийг ойлгохгүйн дээр туйлын уйтгартай . Түүн дээр би номоо бөөндөж унших дуртайг ч хэлэх үү ? Нэг дор нөгөө номоо дуусгах гээд үзнэ. Утгыг нь ойлгохгүй уйтгартай болохоор яагаад ч явахгүй. Тэгээд л номоо уншихгүй байгаадаа өөртөө урам хугарна.

Миний уншихаар зориглосон авч уншиж дуусаагүй номнууд …

Иймэрхүү байдалтайгаар өдөр хоногууд өнгөрсөөр чамгүй хугацааны дараа нэг өдөр ширээний найз маань penquin readers-н анхан дунд шатны ном уншиж байгаатай таарлаа .

Анх шимтэн уншиж байсан ном минь

Би ч нилээн сонирхоод хамтдаа уншаад ойлгож байгаа хэсгээ найздаа орчуулж өгөөд ойлгохгүй хэсгээ толь бичиг ашиглаад уншаад байв аа. Гэхдээ л мэдэхгүй үгнүүд байсаар…. Тийнхүү тэр өдрөөс хойш багшдаа байсан 3-н ширхэг номыг нь түр зээлж аваад уншиж өгсөн дөө. Богинохон болохоор нэг номыг нь уншихад 30 минут л зарцуулна. Дараа нь Аудиогоо сонсоод дагаж уншина. Мөн шинэ үгнүүдээ жишээ өгүүлбэрээр нь флаш карт хийгээд л автобусанд явж байхдаа чээжилдэг байсансан .

Флаш картаа чээжлээд л аудиогоо сонсоод л ……

Ном маань маш сонирхолтойн дээр над шиг нэг дор бөөндөж уншчихаад номоо уншиж дуусгаснаасаа кайф авдаг хүнд бүр яг таарч байсан шүү. Одоо бодоход тэдгээр номнуудаасаа чээжилсэн үгнүүд маань одоог хүртэл мартагдаагүй бүр миний хэрэглээнд орчихсон байгаа нь үнэхээр гайхалтай.

Гэвч багшийнхаа 3-н номыг уншиж дууссаны дараа надад ахиад нэг асуудал үүсэв. Яг багшийнх шиг хэрнээ ахисан дунд түвшний, мөн сонирхолтой англи хэлний ном хаанаас олох вэ?

Худалдаанд буй англи хэл дээрхи номнууд ихэвчлэн маш өндөр үнэтэй эсвэл advanced түвшний номнууд байсан нь надад уншихад болон худалдан авахад бага зэргийн хүндрэл үүсгэж байсан юм.

Гэвч миний энэ асуудалд багш маань маш том тус хүргэсэн нь Лингорсыг санал болгосон явдал байв.

Яг л миний хайгаад байсан зүйл тэнд байсан :

~Хямд

~Миний түвшинд тохирсон

~Танин мэдэхүй , түүх , уран зохиол маш олон төрөл жанртай

~Дагаж унших боломж бүхий аудиотой

Багшийнхаа ачаар Лингорсын trial эрхээр нилээн хэдэн ном уншиж тэмдэглэл хөтөлсөн дөө. Би өөрөө түүхийн талдаа сонирхолтой болохоор Америкийн иргэний дайны талаар , Викингчүүд ба улаан үст Эрик гээд л гол төлөв түүхийн номнуудаас уншиж тэмдэглэл хөтөлдөг байсан . Эргээд бичсэн тэмдэглэлээ харахад үнэхээр гоё байдаг шүү. Түүхэн цаг хугацаа болсон байршил зэрэг нь маш амархан мартагдах гээд байдаг ч тэмдэглэлийнхээ ачаар амархан эргээд саначихдаг. Мөн би зурах дуртай болохоор тэмдэглэл маань зураг бичгээр дүүрэн л юм байдаг. Уншаад , тэмдэглэл хөтлөөд , аудиогоо дагаж уншиж байсан нь миний англи хэлний түвшингээ ахиулахад маш том тус хүргэсэн.

XREADING-н уншигчдын груптээ хуваалцсан тэмдэглэлүүд маань …

Эцэст нь хэлэхэд Лингорстоо болон багшдаа маш их баярлалаа. Мөн миний англи хэлний түвшин маань анхан дундаас A2- B1 дунд хүртэл ахисан бяцхан амжилтын минь цаана унших гэдэг процесс байсан юм шүү . Яг л Пүрэв гариг буюу Thursday хэмээх үгний уг гарвал нь Thor`s day байсны адил.

Нийтлэлийг бичсэн: Лингорсын сайн дурын ажилтан , гишүүн уншигч Г.Халиунжаргал

--

--

Lingors
Lingors

Written by Lingors

We will guide you to World without language barriers

Responses (1)