Номын тэмдэглэл бичих зөвлөгөө

Lingors
3 min readOct 13, 2019

--

Өглөөний мэнд!

Өглөө даарах уу? Өдөр халууцах уу? гэдэг өдрүүд л ирж дээ.
Утаа багассан ч өмхий нь ихсээд жоохон тиймэрхүү байна шүү тийм ээ? Хятадуудаас л боллоо гэхгүй юу хаха. Та арай англи хэл бүрэн сурахгүй байгаа шалтгаанаа Хятадууд руу чихэж байгаа юм биш биз? Болохгүй шүү.
Өнөөдрийн зөвлөгөө маань ном уншаад түүгээрээ хэрхэн Book Review буюу номын тэмдэглэл бичиж Writing (бичих) чадвараа хөгжүүлэх зөвлөгөө өгөх болно.

Номын тэмдэглэл бичих нь ямар ашигтай юм бэ?
За тэгэхээр номын тэмдэглэл хөтлөх нь их амархан та ямар нэг шалгалт, тэмцээнд зориулж эсээ бичих гээгүй шүү дээ гол нь ном танд ямар сэтгэгдэл төрүүлсэн, зохиолч ямар санаа илэрхийлэх гэж оролдсон, энэ номны таалагдсан хэсэг эсвэл дүр нь юу байв? гэх мэт эргэцүүлэл хийж үзэл бодлоо тусгаж бичих нь өөрийгөө англи хэлээр илэрхийлж сурахад маш их нөлөөлнө.
Гэхдээ номын тэмдэглэл бичихийг дүгнэлт гэж андуурч болохгүй. Юу бичих вэ гэхээр хэрвээ номонд тань Дорж гэдэг өндөр, ухаалаг, хөгжилтэй залуугийн тухай гарч байгаа бол та заавал тэрийг бичих шаардлагагүй. Энэ бол зохиолчийн л Доржийг харуулсан өнцөг. Танд Дорж тэнэг, хорон санаатай санагдсан бол тэр мэдрэмжээ л буулгана гэсэн үг хаха.

За тэгэхээр яг алхам алхамаар нь үзэцгээе. Хамгийн доор нь загвар үлдээхээр шийдлээ.

1. Ном яг юуны талаар байсныг дүрслэх хэдэн өгүүлбэрээр эхлэ

Гэхдээ яг гол үйл явдал, санааг нь хүмүүст задлаж болохгүй! Хүмүүсийн үзэх гэж байсан киноны гоё хэсгийг яриад өгчихөөр ямар новшийн байдаг билээ дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр номонд юу гарсан бүх зүйлийг бичих шаардлага байхгүй.

2. Номны яг юу нь таалагдсан талаар бич

Уншаад өөрт төрсөн бодол мэдрэмжиндээ төвлөр. Энэ хэдэн асуултыг өөрөөсөө асуугаад үзэж болох юм:

  • Таалагдсан дүр чинь хэн байв? Яагаад?
  • Дүр нь танд жинхэнэ мэт санагдсан уу?
  • Ном гэнэтийн зүйлээр дүүрэн байсан уу?
  • Хамгийн дуртай хэсэг тань аль хэсэг нь байв? Яагаад?
  • Ном баярлуулсан уу? гуниглуулсан уу? эсвэл их мэдлэгийг өгөв үү?
  • Сонирхол татам ном байж чадав уу?

3. Номны талаар таалагдаагүй бүх зүйлээ бич.

Яагаад танд таалагдаагүй талаар бич. Жишээ нь:

  • Төгсгөлийг өөрчилчихмөөр ёстой солонгос кино шиг тэнэг байв уу? Яаж өөрчилмөөр байсан?
  • Гол дүр нь ёстой үл бүтэх гар байв уу? Тэрний талаар бич.

4. Тэмдэглэлээ дүгнэ.

Өөрийнхөө бодлыг нэгтгээд бусад уншигчиддаа санал болго. Жишээ нь: хүүхдүүдэд, ахмад настануудад, эсвэл романтик, инээдмийн номонд дуртай хүмүүст гээд. Хэрвээ тантай адилхан уншсан хүн байвал тэрнээс асууж болно шүү дээ.

5. Номондоо өөрийн гэсэн үнэлгээг өг

XReading дээр маань номондоо үнэлгээг өгдөг шүү дээ. Танд энэ ном хэр их таалагдсан, хэр их дургүйг тань хүргэсэн гэдгийг үнэлгээгээр нь шийдээд өгөх хэрэгтэй дээ. :P

УНШИЖ ЭХЭЛЦГЭЭЕ

Тэмдэглэл бичих загвар

1. Номны нэр
2. Зохиолч
3. Төрөл (Genre)
4. Таны Рекламны орон зай шиг л хүссэн бүхнээ бич. Юу бодогдов? Сайн ойлгоогүй бол түүнийгээ бич

Аан тийм. Хэлэхээ мартаж байна. Богинохон хэдэн зөвлөгөө.
1. Номоо уншиж байхдаа толгойдоо эсвэл цаасан дээр гол түлхүүр үг эсвэл үйл явдлуудыг нь тэмдэглэ.
2. Зохиолчийг нь сонирх. Анхных нь ном болов уу? Дандаа ийм төрлөөр бичдэг юм байх даа? Үүнтэй төстэй ном байгаа болов уу? гэх мэт.
3. Нэр нь ямархуу утга илэрхийлэв?
4. Бусад хүмүүст санал болгох уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Бичсэн номын тэмдэглэлээ бусадтай хуваалцаж, санал солилцож зөвлөгөө авмаар байна уу? Тэгвэл таныг Extensive Readers in Mongolia фэйсбүүк группд нэгдэхийг урьж байна.

Группын холбоос : https://www.facebook.com/groups/730525186962747/?ref=share

“Зүгээр л хий”

Олон шалтаг тоочоод л өөрийгөө голоод дутуу үнэлээд байвал хэзээ ч сурахгүй. Юу ч мэдэхгүй байсан хамгийн багаас нь шууд олон юм бодолгүй эхлэх хэрэгтэй! Аа харин хийж эхэлсэн цагт зам чинь тодорхой болж ирнэ.

Туслахад бэлэн байна.

Хэрвээ ямар нэгэн асуулт, асуудал таньд тулгараад байвал
Lingors-ийн хамт олон таньд туслахад бэлэн.
Бидэнтэй доорх Facebook, Instagram хуудсаар эсвэл “Extensive Readers in Mongolia” гэх facebook group-т хүссэн зүйлээ асуугаарай

Зөвлөгөөг дагаж шууд унших хүсэлтэй байна уу?
Тэгвэл шууд уншиж эхэлцгээе!

Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл энд дарна уу?

УНШИЖ ЭХЭЛЦГЭЭЕ

Зөвлөгөөг бэлтгэсэн: С.Даваадорж

--

--

Lingors
Lingors

Written by Lingors

We will guide you to World without language barriers

No responses yet